top of page

Гадаад зорчигчийн даатгал

 

Та аялалдаа гарахад бэлэн байна уу?

 

Гадаадад аялах таатай мөчийг аяллын тийз, аяны цүнхгүйгээр төсөөлдөггүй шиг бүхий л замын турш хань болж, тав тухтай сэтгэл

тайван аялах нөхцлийг тань хангадаг даатгалын гэрээгээ гартаа ойр авч яваарай. 

 

Бид аян замд тань хань болох Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын нөхцлөө танд танилцуулж байна. Гадаадын аль нэг улс орон руу зорчихдоо та эрдэнэт бие, эрүүл мэнддээ онцгой анхаарч даатгалд хамрагдсанаар сэтгэл хангалуун, амар тайван аялах болно.

 

Энэхүү даатгал нь Ллойдсын давхар даатгалын хамгаалалттай бөгөөд гадаад улс оронд зорчин явах үед гэнэтийн өвчлөл болон ослын улмаас учирч болох эмнэлэг, эмчилгээний зардлыг 50,000 ам.доллар хүртэлх хэмжээгээр төлнө.

 

Та 24 цагийн үйлчилгээтэй, тив болгонд салбартай Specialty Assistance Services (SAS) компанид хандсанаар зорчин яваа тухайн улс орондоо шаардлагатай бүх төрлийн үйлчилгээг авах бүрэн боломжтой юм.

 

Таны даатгалд дараах хамгаалалтуудын зардлууд багтана.

ҮНДСЭН ХАМГААЛАЛТ

 

  • Гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчлөл болон ослын улмаас учрах эмчилгээний зардлыг нөхөн төлнө. Үүнд:

 

 - эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал  

 - амбулаторийн үйлчилгээний зардал 

 - түргэн тусламжийн үйлчилгээ 

 - эмнэлгийн ор хоногийн зардал 

 - эм бэлдмэл, тариа боолтын зардал

 

  • Эмнэлгийн яаралтай тээвэрлэх тусламж үйлчилгээний  зардлыг    төлнө. Үүнд: 

 

 - эрүүл мэндийн аюултай байдлын үед ослын газраас эмнэлэгт хүргэхээр нүүлгэн шилжүүлэх; 

 - эмнэлгийн   заалтаар Монгол  руу  буцаах  эмнэлгийн  зөөн тээвэрлэх үйлчилгээг зохицуулах;  

 - амь  насаа  алдсан  тохиолдолд  Монгол руу  зөөн  тээвэрлэх    ажлыг зохион байгуулах;

 

  • Хамт  яваа  бага насны хүүхэд харгалзах хүнгүй ганцаар  үлдэх   нөхцөл  байдал  бий  болсон  бол  түүнийг  эх  оронд нь буцаах   онгоцны  тийзний  үнийг  1000  ам.доллар  хүртэлх хэмжээгээр   төлнө.

  • Шаардлагатай  үед гэр бүлийнхний эргэлтийг зохион байгуулж, онгоцны тийзний үнийг 1000 ам.доллар хүртэлх хэмжээгээр хариуцна.

 

НЭМЭЛТ ХАМГААЛАЛТ

 

Та даатгалаа Иж бүрнээр буюу үндсэн хамгаалалтыг энэхүү нэмэлт хамгаалалтын хамт хийлгэсэн тохиолдолд дээр дурьдсан зардлуудаас гадна дараах нэмэлт зардлуудыг бид нөхөн төлнө. Үүнд:

 

  1. Нислэг саатсан тохиолдолд хоол, зочид  буудлын  зардлыг 100 ам. доллар хүртэлх хэмжээгээр төлнө.

  2. Ачаа тээш хоцорсон тохиолдолд ариун цэврийн  хэрэгслийн зардлыг 60 ам.доллар хүртэлх хэмжээгээр нөхөн төлнө.

  3. Гадаад паспорт, кредит карт алдагдсан бол 100 ам.доллар хүртэлх хэмжээгээр сэргээлгэх зардлыг хариуцна.

  4. Ачаа тээш болон хувийн эд зүйлс алдагдахад 500 ам.доллар хүртэлх хэмжээгээр хохирлыг төлнө.

  5. Аяллын үед санамсаргүй байдлаар бусдын амь нас, эрүүл мэнд, бусдын эзэмшилд харьяалагдаж байгаа эд хөрөнгөнд хохирол учруулж шүүхийн шийдвэрээр хохирлыг нөхөн төлөх хуулийн хариуцлага хүлээсэн бол шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хариуцлага, өмгөөлөгчийн хөлс, шүүхийн  зардалд 1200  ам.доллар хүртэлх хэмжээгээр зардлыг нөхөн төлнө.

bottom of page