top of page

ОЛОН УЛСЫН ВИЗНИЙ ЗӨВӨЛГӨӨ, ЗУУЧЛАЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

Бид гадаад улс, орнуудад ажлын шугамаар болон хувийн зорилгоор, амралт зугаалгаар явж байгаа Монгол улсын иргэдийн цаг завыг хөнгөвчлөх үүднээс тухайн виз хүсэгчийн бичиг баримтын бүрдүүлэлт, баталгаат орчуулгыг хийж тухайн улсын визний хэлтэст мэдүүлэх хүртэлх явцыг хариуцан ажиллахаас гадна тухайн улс оронд аялах, ажиллах, амьдрахад шаардлагатай бүх төрлийн зөвөлгөө, мэдээлэл, тусламж, үйлчилгээгээр ханган ажиллаж байна.  

 

Мөн бид Монгол улсад түр хугацаагаар болон урт хугацаагаар албан ажлаар, хувийн шугамаар ирсэн гадаадын иргэдэд бүх талын зөвөлгөө, тусламж үйлчилгээг санал болгон ажиллаж байна.

Бидний тухай

Тус компани нь 2003 онд “Аншейнт Номадс” Тур агентлаг нэртэйгээр аялал, жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2008 оноос “Аншейнт Номадс” ХХК болон шинэчилэн байгууулагдаж Монгол улсын аялал жуулчлалын салбарт инбонд болон аутбондын (inbound and outbound) чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

 

Мөн тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн баталгаат орчуулгын үйл ажиллагааг өндөр мэргэжлийн орчуулагч нарын бүрэлдэхүүнтэй эрхлэн явуулахаас гадна АНУ, Их британи, Европын улс орнууд, Австрали, БНСУ, Япон зэрэг улс орнуудын виз авахтай холбоотой бичиг, баримтын бүрдүүлэлт, баталгаат орчуулга, зөвлөх үйлчилгээг хийж ирсэн болно.

 

Манай үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж танилцана уу.

Мэдээлэл

Та энгийн Е серийн гадаад пасспортаар дараахь 26 улс орнуудруу зорчих гэж байгаа бол Улаанбаатар хотод тухайн улсын консулын газарт шууд виз мэдүүлж болох боломжтой юм. 

Үүнд:

Америк, Англи, Вьетнам, Герман /Улаанбаатар дахь Германы консулын хэлтэсээс Шенгений дараах орны виз олгоно Австри, Бельги, Финлянд, Грек, Исланд, Итали, Латви, Люксембург, Нидерланд, Португаль, Испани, Швед зэрэг улс багтана. Бусад Шенгений улс Бээжинд мэдүүлнэ /, Орос, Солонгос, Франц, Хятад, Чех, Энэтхэг, Япон, Хойд Солонгос, Кувейт, Тажикстан. Зэрэг улс багтана.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж танилцана уу.

Yйлчилгээ

Бид гадаад улс, орнуудад ажлын шугамаар болон хувийн зорилгоор, амралт зугаалгаар явж байгаа Монгол улсын иргэдийн цаг завыг хөнгөвчлөх үүднээс тухайн виз хүсэгчийн бичиг баримтын бүрдүүлэлт, баталгаат орчуулгыг хийж тухайн улсын визний хэлтэст мэдүүлэх хүртэлх явцыг хариуцан ажиллаас гадна тухайн улс оронд аялах, ажиллах, амьдрахад шаардлагатай бүх төрлийн зөвөлгөө, мэдээлэл, тусламж, үйлчилгээгээр ханган ажиллаж байна.  

 

Мөн бид Монгол улсад түр хугацаагаар болон урт хугацаагаар албан ажлаар, хувийн шугамаар ирсэн гадаадын иргэдэд бүх талын зөвөлгөө, тусламж үйлчилгээг санал болгон ажиллаж байна.

 

Гадаад улс оронд зорчих, баталгаат оорчуулгатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж танилцана уу

bottom of page