top of page

 

Визийн зөвшөөрөл

 

Монгол Улсын визийн зөвшөөрөл

 

Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар/, эсвэл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад хэргийн яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

 

Хүчинтэй хугацаа:
 

Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй.

Визийн зөвшөөрөл олгох байгууллага:

Визийн зөвшөөрөлгүйгээр виз олгох нөхцөл:

 

  • Монгол Улсын иргэний 16 хүртэлх насны гадаад улсын харьяат хүүхдэд “H” ангиллын 90 хүртэлх хоногийн “орох” зориулалтын нэг болон хоёр удаагийн виз

  • Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар болон өргөмжит консул нь Монгол Улсыг хавсран суугаа болон гадаад улсын бусад дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын нот бичгийг үндэслэн гадаадын иргэнд визийн зөвшөөрөлгүйгээр виз олгож болно.

 

Анхаарах зүйл:

 

  • Уригч нь хилийн боомт дээр гадаадын иргэнд виз олгуулах хүсэлтээ тухайн газарт визийн зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн гадаадын иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө манай Газарт гаргана.

  • Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспортын хүчинтэй хугацаа нь түр ирэгчийн хувьд 6 сараас доошгүй, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний хувьд 1 жилээс доошгүй байна.

  • Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой хугацаанд тус улсад визгүй зорчих гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд зохих ангиллын визийн зөвшөөрөл урьдчилан авна.

 

Оршин суух зөвшөөрөл

 

Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар байх гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах бөгөөд оршин суух зөвшөөрлийг үнэмлэх хэлбэрээр олгоно. Мөн түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааны нийлбэр тухайн жилд180 хоногоос илүү байх тохиолдолд ирсэн зорилгодоо нийцсэн визтэй ирж оршин суух зөвшөөрөл авна.

 

Оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ Монгол Улсад орж ирснээс хойш 21 хоногийн дотор гаргана. Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдолд хугацаа дуусах өдрөөс шинэ хугацааг тоолно. Оршин суух үнэмлэхний сунгалт болон хаягийн өөрчлөлтийг тухайн үнэмлэхний ард талд нь бичилт хийнэ.

 

Оршин суух үнэмлэх хүсэгч 16-аас дээш насны гадаадын иргэн манай газарт өөрийн биеэр ирж үнэмлэхний фото зураг авахуулж хурууны хээ өгнө. 16 хүртэлх насны хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгоход эгц урдаас авахуулсан, тод гарсан 3х4 хэмжээний фото зураг авч ирнэ.

bottom of page