top of page

Work and Travel USA хөтөлбөр гэж юу вэ?

 

 

Work and Travel USA хөтөлбөр нь Монгол болон гадаадад сурч буй их дээд сургуулийн оюутнуудад зуны амралтаараа 3-4 хүртэлх сарын хугацаанд АНУ-д ажиллаж, Америкийн түүх, соёлтой танилцах, хөтөлбөрт хамрагдах хугацааны туршид англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хувь хүн хөгжих боломжийг олгодогоороо онцлогтой. Work and Travel USA хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Төрийн депертаментаас зөвшөөрөгдсөн Ивээн тэтгэгч байгууллагуудаар дамжуулан олон орны оюутан залууст хүрдэг олон улсын оюутан солилцооны хөтөлбөр юм.

 

Хөтөлбөрийн гол зорилго нь олон улсын оюутнуудад өдөр тутмын хэвшмэл хэв жаягаасаа салж, зуны амралтаараа Америк нийгмийн нэг хэсэг болсноор хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээгээр уг хөтөлбөрт зарцуулсан зардлын тодорхой хэсгийг буцаан олох, ажлын туршлага хуримтлуулах, биеэ даах чадвар нь дээшлэх боломжийг олгодогоороо өнөөгийн даяарчлагдсан нийгэмд АНУ-ын ажил олгогчдод ч, мөн оюутнуудад ч хамгийн ач холбогдолтой хөтөлбөр юм.  

 

Энэхүү хөтөлбөрт их, дээд сургуулийн Баклаврын сургалтын (1-4-р курсийн) мөн Магистрын сургалтын 18-28 насны бүх  оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд зуны амралтын 3 сарын турш АНУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгээр ажиллаж, аялах боломжийг хөтөлбөр олгодог юм. Ажлын байрыг АНУ-д зорчихоос өмнөурьдчилан олсон байх шаардлагатай бөгөөд ажил өөрөө олох, төлөөлөгч байгууллагаар олуулах эсвэл ивээн тэтгэгч байгууллагаар олуулах гэсэн 3 хувилбарыг санал болгодог.

 

Нэг цагт олох ажлын хөлс нь хамгийн багадаа цагт 7.25 ам.доллар байх ба ихэнх оролцогчид дунджаар цагт 8-10 ам.долларын цалин авч долоо хоногт дунджаар 30-40 цагийн ажил хийдэг байна. Мөн 2-3 ажилд зэрэг ажиллах ч боломжтой юм.

Хөтөлбөрийн хувилбарууд:

 

1. Self Arranged option: 

 

Энэ нь оролцогч өөрийн хүссэн ажлаа бие даан хайж олох боломжтой хувилбар юм. Гэхдээ АНУ-ын визний ярилцлаганд орохоос өмнө ажлаа хайж олсон байх шаардлагатай ба АНУ-руу зорчихоос өмнө оролцогчийн бие дааж олсон ажлын санал нь ивээн тэтгэгч байгууллагаар баталгаажсан байх ёстой. Энэхүү хувилбар нь үнийн хувьд хамгийн хямд хувилбар болно.

Тус хувилбарын үнэд юу багтдаг вэ?

 

  • DS-2019 form - хөтөлбөрийн үндсэн зөвшөөрөл

  • SEVIS fee (J-1 визээр зорчигчдод зориулсан мэдээллийн системийн төлбөр)

  • АНУ-ын визний хураамж

  • Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал

  • Бичиг баримт бүрдүүлэлт

  • АНУ-ын J-1 визний бичиг баримт бүрдүүлэлт, зөвлөгөө

  • Танилцуулах цуглаан, хөтөлбөрийн тухай зөвлөгөө

  • Америкийг нээцгээе! Замын хөтөч ном

  • Хөтөлбөрийн 2 ширхэг гарын авлага

  • АНУ-д байх үеийн 24 цагийн мэдээлэл, дэмжлэгийн утас

 

2. Plus option: 

 

Энэ хувилбарт өөрийн бие даан ажил олох хувилбар (Self-Arranged option) дээр манай байгууллагаас ажлын байр санал болгох үйлчилгээ нэмэгдсэн ба бие даан ажил олох боломжгүй оюутнууд бидний санал болгосон ажлуудаас өөрт тохирохыг сонгож болно. Санал болгож буй ажлын байруудаас сонголт хийсний дараагаар шаардлагатай тохиолдолд ажил олгогчтой ярилцлага хийж өөрийн туршлагын тухай ярьж, хэлний мэдлэгээ шалгуулдаг билээ. Тус хөтөлбөрийн хувилбар нь оролцогчдын хамгийн ихээр сонгодог хувилбар бөгөөд үнийн хувьд хамгийн боломжийн билээ. Хөтөлбөрийн үнэд Self-Arranged хувилбарт багтсан бүх үйлчилээнүүд дээр:

Ажлын байрны санал

 

3. Full Service option: 

 

Энэ сонголт нь хөтөлбөрийн бусад хувилбаруудаас хамгийн үнэтэй нь юм. Тус хувилбар нь ивээн тэтгэгч байгууллагаас (InterExchange Inc.) ажлын байрны санал ирүүлдэг ба энэ тохиолдолд оролцогч өөрийн сонирхож буй ажлын байрны төрөл, очихыг хүсэж буй хот, мужийг хөтөлбөрийн Анкетан дээр бичиж өгсөнөөр ивээн тэтгэгч байгууллагаас ганц ажлын байрыг оролцогчийн нэр дээр ирүүлдэг билээ. Тус хувилбарын үнэд Self-Arranged хувилбарт багтсан бүх үйлчилээнүүд дээр:

 

  • Ажлын байрны санал

  • Амьдрах байр

 

Оролцогчидод тавих шаардлага: 

 

  • Их, дээд сургуулийн Баклаврын 1-4-р курсийн болон Магистрын өдрийн цагийн оюутан байх (хичээлийн хоцрогдолгүй, сурлага хүмүүжилдээ сайн оюутнуудад виз гарах магадлал хамгийн өндөр байдаг)

  • 18-28 насны байх

  • Англи хэлийг дундаас дээш шатны хэмжээнд эзэмшсэн

  • Бие даан амьдрах, дасан зохицох чадвартай зэрэг болно.

bottom of page