top of page

БИДНИЙ ТУХАЙ

 

Тус компани нь 2003 онд “Аншейнт Номадс” Тур агентлаг нэртэйгээр аялал, жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2008 оноос “Аншейнт Номадс” ХХК болон шинэчилэн байгууулагдаж Монгол улсын аялал жуулчлалын салбарт инбонд болон аутбондын (inbound and outbound) чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

 

Манай компани нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадаад, дотоодын олон тооны жуулчид болон албаны зочин гийчдийг угтан авч Монгол орны онгон байгаль, түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газрууд, нүүдэлчидиййн ахуй амьдралыг сурталчилах, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн.

 

“Аншейнт Номадс” ХХК нь Монгол улсаас анх удаа Ази, Номхон Далайн орнуудын аялал, жуулчлалын Холбооны албан ёсны гишүүн байгууллага болон ажиллаж байгаагаас гадна тус холбооноос зохион байгуулдаг Олон улсын хурал, үзэсгэлэнд удаа дараа амжилттай оролцож Монгол орноо олон улсын түвшинд сурталчилах ажлыг өөрийн дотоод нөөц бололцоог дайчилан өндөр ач холбогдолтойгоор зохион байгуулж ирсэн билээ.

 

Мөн тус компани нь эрэл хайгуул, өрөмдлөг, олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй суурин болон явуулын анги, уул уурхайн компаниудад баазын (camping and catering) үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлсээр ирсэн болно.

 

Цаашид тус компани нь судалгаа шинжилгээний ажилаа улам эрчимжүүлж иновацийг хөгжүүлж,  биотехнилогийг Монгол улсад нэвтрүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллах болно. 

 

“Аншейнт Номадс” ХХК нь дээр дурьдсанчилан дараахь чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнд: 

 

  • Аялал жуулчлал

  • Зөвлөх үйлчилгээ

  • Гадаад хамтыын ажиллагаа

  • Катеринг сервис

  • Иноваци, биотехнилоги

bottom of page