Гадаад паспорт
ГАДААД ПАСПОРТЫН ЦЭЭЖ ЗУРАГНЫ НҮҮРНИЙ БИОМЕТИКИЙН ШАБЛОН ИКАО-ийн СТАНДАРТЫН ШАБЛОН
ЦЭЭЖ ЗУРАГТ ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
-
Зургийн 3.5*4.5см-ийн хэмжээтэй цагаан фон дээр авахуулна.
-
Нүүрний өндөр 23-36 мм байна.
-
Хэвлэмэл зураг нь барзгаргүй, жигд өнгөтэй байна.
-
Цээж зургийг сүүлийн 6-н сарын дотор авахуулсан байх ба зурагнаас татаагүй байна.
-
Зурагт авахуулж буй хүн камер руу эгц харсан байна.
-
Зурагт авахуулж буй хүний дух, чих ил гарсан байна.
-
Паспортын зургийн өнгө тод, нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй байна.
-
Зураг авахуулах үедээ малгай өмсөөгүй, нүдний шил зүүгээгүй байна.
-
Фото зургийн цаас болон өнгөний ялгарал, тодрол нь шаардлага хангахуйц байна.
-
Зураг авахуулж буй хүний эгэмнээс доош хэсгийг зурагт оруулахгүйгээр зургийг авсан байна
ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ
-
Иргэний үнэмлэх
-
Сүүлийн 6 сарын дотор авахуулсан
-
3.5x4.5 хэмжээтэй, цагаан дэвсгэртэй нүдний шилгүй, эгц урагшаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, төрийн тусгай албан хаагчийн дүрэмт хувцасгүй 3 хувь цээж зураг,
-
Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
-
"Голомт” банкны доорхи дансанд төлбөрийг тушаана.