top of page

Визний талаархи ойлголт

 

ВИЗ ГЭЖ ЮУ ВЭ?

 

Виз гэдэг нь тухайн улсын эрх бүхий байгууллагаас өөр бусад орны аялагч нарт олгогддог тусгай зөвгөөрлийн нэвтрэх бичгийг хэлнэ. Виз нь дотроо олон төрөл ангилалд хуваагддаг. Тухайлбал, Аялалын виз, Бизнес виз, Сургалтын виз, Ажлын виз, Эрүүл мэндийн виз, Дамжин өнгрөх виз гэх мэт олон төрөлтэй байдаг. Тухайн виз хүсэгч нь өөрийн явах зорилгодоо нийцүүлэн тохирох визийг авч аялана. Улс орон хоорондын диполмат харилцаанаас үүдэж визгүй зорчих улс орон цөөнгүй байдаг. Аль нэг улс орны виз мэдүүлэхийн тулд тухайн улсын консулын газар хандаж шаардагдах бичиг баримтыг бүрдүүсэнээр виз олгогдоно.

ВИЗНИЙ АНГИЛАЛ?

 

Визийг үндсэнд нь 2 хуваадаг. Цагаачлалын болон цагаачлалын бус гэж ялгана. Цагаачлалын виз нь тухай оронд хууль ёсоор амьдрах, тухайн орны харяьат иргэн болж байнгын оршин суухыг хэлдэг. Харин цагаачлалын бус виз нь тухайн оронд байнгын оршин суух биш түр хугацаагаар ажил, аялал, сургалтаар зорчиход олгогдог виз юм.

 

ВИЗНИЙ ЗЭРЭГЛЭЛ?

 

Визийг зэрэглэлээр нь 3 ангилдаг. Үүнд:
1. Гадаад албаны виз/ Гадаад албаны визийг гадаад албан пасспорттой ажилтанд олгоно/
2. Албаны виз / Албаны визийг төрийн ажил алба эрхэлдэг албаны пасспорттой ажилтанд олгоно/
3. Энгийн виз / Энгийн виз нь энгийн гадаад пасспорттой иргэдэд олгогдоно/

 

ВИЗНИЙ ХУГАЦАА?

 

Визний хугацааг урт болон богино хугацааны гэж ангилдаг. Урт хугацааны виз нь тухайн улс оронд 3 сараас дээш хугацаанд саатах тохиолдолд олгогдоно. Богино хугацааны виз нь 3 сар доторх хугацаанд саатах зөвшөөрөлтэй олгогдоно.
Визний хүчинтэй байх хугацаа нь тухайн виз мэдүүлэгчийн нөхцөлөөс шалтгаалан олгодог. Ихэнх улс орны визний хүчинтэй байх хугацаа 1 эсвэл 3 сар байдаг. Энэ нь виз олгогдсон өдрөөс эхлэн 3 сарын хүчинтэй байдаг. Хэрвээ визний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд виз хүчингүй болж дахин виз мэдүүлэх шаардлагатай болдог.

 

ВИЗНИЙ ХҮЧИНТЭЙ ХУГАЦААНД ХЭРХЭН ХИЛЭЭР НЭВТРЭХ ТУХАЙ?

 

Ихэнх тохиолдолд визийг нэг, хоёр болон түүнээс дээш удаагийн орж гарах эрхтэйгээр олгодог. Энэ нь тухайн виз мэдүүлэгчийн нөхцлөөс хамаарч олгодог. Нэг удаагийн орж гарах эрхтэй виз нь тухайн улс оронд зөвхөн ганцхан удаа л хилээр орж гарах эрхтэй байдаг. 2 удаагийн орж гарах эрхтэй визээр визний хүчинэй хугадаанд 2 удаа нэвтрэх эрхтэй. Олон удаагийн орж гарах эрхтэй виз нь визний хүчинтэй хугацаандаа хэдэн удаа ч орж гарч болно гэсэн үг юм. Дэлхийн улс орны виз олголтын журмын дагуу улс орон бүр өөр хоорондоо өөр байдаг. Тухайлбал, Австрали болон Энэтхэг улсын виз нь 3-6 сарын хүчинтэй хугацаатай бөгөөд энэ хугацаанд хэдэн удаа ч хилээр орж гарч болдог байна.

bottom of page